|
|
|
“Нийлмэл хүү бол дэлхийн найм дахь гайхамшиг. Үүнийг ойлгосон нэг нь олдог бол ойлгоогүй нэг нь төлдөг." -Альберт Эйнштейн |
|
ШИНЖЭЭЧИЙН БУЛАН:
Блүүмберг телевизийн шинжээчийн булангаар "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК -ийн Хөрөнгө, баялгийн удирдлагын менежер Б.Билэгжаргал улсын төсвийн талаар онцоллоо. |
|
Макро эдийн засгийн бодлогыг 2 талдаа иртэй сэлэмтэй зүйрлэж болохоор байна. Төсөв хэт тэлж буй учир инфляцад дарамт учирч Монголбанк 2024 онд бодлогын хүүгийн түвшнийг сулруулах орон зай бага харагдаж байна. Ирэх онд УИХ-ын сонгууль болох бөгөөд төсвийн тэнцэл 2010 оноос хойш 18.6 их наяд төгрөгийн алдагдлаар хэмжигдэж байгаагаас УИХ-ын сонгуультай 3 жил нийт алдагдлын 50 хувийг бүрдүүлсэн. Төсвийн тэлэлт ирэх онд инфляцыг өдөөх талаар шинжээчийн байр сууринаас онцолсон дугаарыг та доорх холбоосоор үзэх боломжтой. |
Дэлгэрэнгүй |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол Улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,018.2 нэгжид хүрч 0.6%-ийн өсөлттэй хаагдлаа. ТОП-20 индекс 2023 онд 7.3% буурсан үзүүлэлттэй байна. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 7 хоногийн эцэст 10.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа ба "Сэндли ББСБ" ХК-ийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжаалагдсан бол хамгийн их өсөлттэй хувьцаагаар "Эрээнцав" ХК, хамгийн их бууралттай үнэт цаасаар "Дархан зочид буудал" ХК нар тус тус тодорлоо.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
Компаниудын 3-р улирлын тайлан гарч эхэлж буйтай холбоотой 7 хоногт голлох зарим индексүүд өсөлттэй, зарим индексүүд уналттай байлаа. Мөн хөрөнгө оруулагчид инфляцын мэдээг, Холбооны нөөцийн сангийн өгсөн эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажилгүйдлийн түвшнийг бууруулах бодлогын дохиотой харьцуулж үзсэний үндсэн дээр голлох индексүүд нэг чиглэлд хөдлөөгүй байна. Тодруулбал АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 7 хоногт 0.4%-ийн өсөлттэй байсан бол DJIA индекс мөн 0.8%-ийн өсөлттэй, NASDAQ Composite Index 0.2%-ийн уналттай хаагдсан байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ Бүх Европын STOXX Europe 600 индекс 0.96%-иар, Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал ХНС-ын бодлого боловсруулагчдын дэвшүүлж буй таамаг, Хятад улс эдийн засгийг эрчимжүүлэх илүү арга хэмжээ авах гэж байгаа тухай мэдээлсний дараа гурван долоо хоног дараалан унасан зах зээл өсөлттэй хаагдсан байна. Гэхдээ бусад голлох хувьцааны индексүүд холимог байлаа. Италийн FTSE MIB 1.5%-иар өссөн бол Германы DAX 0.3%-иар, Францын CAC 40 индекс 0.8%-иар буурсан байна. Их Британийн FTSE 100 индекс 1.4%-иар өссөн байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Япон Улсын хөрөнгийн зах зээл долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал Nikkei 225 индекс 4.3%-иар, TOPIX индекс 2.0%-иар өссөн байна. Ойрхи Дорнодод өрнөж буй ширүүн үйл явдлуудын улмаас хөрөнгө оруулагчид найдвартай валют худалдаж авах эрэлт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь иений ам.доллартой харьцах ханш өмнөх долоо хоногт ойролцоогоор 149.2 иен байсан бол 149.6 иен болж сулрахад нөлөөллөө.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ Намрын дунд сарын баяр, Үндэсний их баяр наадмын амралтын дараах арилжааны эхний бүтэн долоо хоногт Хонг Конгод Hang Seng индекс 1.87%-иар өссөн гэж FactSet мэдээллэсэн. 8-р сард 0.1%-иар өссөний дараа Хятадын CPI 9-р сард өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй хэвээр байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотой байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ жилийн өмнөхөөс 2.5%-иар буурсан бол өмнөх сараас 3%-иар буурсан байна. |
Дэлгэрэнгүй |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 2023 оны 10-р сарын 9-ноос 2023 оны 10-р сарын 13-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 20,910 ширхэг үнэт цаасыг 2,090,698,250 төгрөгөөр арилжаалжээ.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 4.63%-д хүрч өнгөрсөн 7 хоногоос буурлаа. 1 сарын хугацаатай ЗГ-ийн үнэт цаасны өгөөж 5.6% байгаа бол 1 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөж 5.41% байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ойрхи Дорнодод дайн дэгдсэний дараа эрсдэл ийн түвшин бага хөрөнгө оруулалтын хэрэгслүүд эрэлттэй болж Европын засгийн газрын бондын өгөөж эрс буурсан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын инфляцын мэдээ өгөөжийн уналтыг намжаасан ба Германы засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.75%-д хүрлээ.
Япон Улсын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх долоо хоногийн эцэст 0.80% байсан бол долоо хоногт 0.76% болж буурсан байна.
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
"СИМПЛ II БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА. 2023.10.02 “Симпл II бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа. 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 150,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 156 хөрөнгө оруулагчийн 158 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа. Дэлгэрэнгүй |
|
ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ |
|
|
|
АНУ-Д ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ХОЁР ДАХЬ САРДАА ЭРЧИМЖИВ. 2023.10.13 АНУ-ын суурь инфляцын түвшин 0.3 хувиар өслөө. Есдүгээр сард АНУ-ын суурь инфляцын түвшин 0.3 хувиар өссөнөөр сүүлийн хоёр сар дараалан эрчимжсэн үзүүлэлт боллоо. Ингэснээр АНУ-ын Холбооны Нөөцийн банк инфляцыг хазаарлахаар бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалахад түлхэц болж байна. Дэлгэрэнгүй
МОНГОЛД АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ОРОЛЦООНЫ ТҮВШИН ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ТҮВШИНД ХҮРЭЭГҮЙ ХЭВЭЭР БАЙНА. 2023.10.12 Цалингийн хангалтгүй өсөлт, бага цалин, ажлын байрны найдвартай байдлын дутагдал иргэдийн ажиллах сэдэл, сонирхлыг хамгийн ихээр сулруулж, цаашлаад чадварлаг ажиллах хүчний гадаад руу чиглэсэн урсгалыг нэмэгдүүлж байна. Дэлгэрэнгүй |
|
Товхимлыг бэлтгэсэн: Б.Билэгжаргал | Хөрөнгө, баялгийн удирдлагын менежер |
|
|